“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:nauriiz-1.jpg

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.

Энэ үеэр

- Казах үндэстний урлагийн болон

- Жүжигчилсэн тоглолт

- Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн

- Кураш бөхийн барилдаан

- Үндэсний тоглоом наадгай

- Хоол амталгаа,

- Гар урлалын үзэсгэлэн худалдаа,

- “Монгол банхар”-ын хүрээ зэрэг арга хэмжээ болох аж.

Сануулахад, 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг.