О.Алтангэрэл: Эмэгтэй хүн гэртээ боомилж нас барсан хэрэгт хамтран амьдрагчийг нь шалгаж байгаа

Хоосон
Sosorburam
Унших: 1 мин 40 сек
120
legacy:2025/03/сайд.jpg

Хууль зүйн байнгын хороогоор сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан байж болзошгүй гэж үзэж байгаа асуудлын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож байна. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Монгол Улсын нэр бүхий иргэд нь цахим орчинд ашиг олох зорилгоор покер платформ мэдээллийн технологи, бусдын арилжааны банкны дансыг ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршсан мөрийтэй тоглоом тоглохыг иргэдэд сурталчлан зохион байгуулж гэмт хэргийн замаар авсан хөрөнгийн эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч улмаар бизнесийн үйл ажиллагаа явуулж мөнгө угаасан гэмт хэрэгт 2024 оны зургаадугаар сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар Ноорог.мн сайтад ажилладаг нэг иргэний арилжааны банкны дансуудаар мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдэж 85544 удаагийн үйлдлээр 9.2 тэрбумын гүйлгээ хийсэн гэх асуудал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цаашид хэргийг тал бүрээс нь бүрэн нотлох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн байгууллагын 102 утсанд 2024 оны есдүгээр сарын 6-нд ".. настай эмэгтэй гэртээ боомилсон байдалтай нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс есдүгээр сарын 26-нд хэрэг бүртгэлт нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн.

Мөрдөн шалгах явцад амь хохирогчийн хамтран амьдрагчийг хэрэгт холбогдуулан шалгаж байна.

Би сайдаар томилогдсоны дараагаар хууль бус мөрийтэй тоглоомтой холбоотой асар их гомдлууд хүлээж авсан. Би ЦЕГ-ын даргыг дуудаж арга хэмжээ авах үүрэг өгсөн. Энэ талаар холбогдох баримтууд нь ч байна.

Ноорог.мн бол шалгагдаж байгаа гэмт хэргүүдийн нэг хэсэг нь. Асуудалд тэнцвэртэй хандаасай.

Өчигдөр гадаад улсад амьдардаг гэх иргэн мэдэгдэл хийсэн. Тэрийг харсан. Ганц тоо баримт хэлчихье. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой нийт 1360 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 356 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд 356 хэргээс 299 хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Хохирол нь маш олон тэрбумаар яригдана.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    ИРГЭН

    УИХ гишүүд ажлаа л хийлдээ .хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтанд оролцохоо болио. Нөлөөлөх хувийн эрх ашигаа тат Шодойалбуу гэж ямар нөхөр БАЙНАА.Хэргийн ажиллагаанд оролцсон бол болилоо.Хуулийн байгуулгын ажлыг ХИЙЛГЭ.Алтан гэрэл сайд хууль бус хөрөнгө хураах зөв хууль санаачилсан ХУЛГАЙЧ авилгач нар өөрийн хүмүүсээр эсэргүүцүүлж шантааж хийж байгаа олонд илт бн.Тэдэнтэй ТЭМЦЭЦГЭЭЕ.

  • З
    Зочин

    Олон айл гэрийг хоосолж олон хүний амьдралыг сүйрүүлж байхад арга хэмжээ авах нь зөв.

  • Б
    Бат

    Мөрийтөй тоглоом гэж гай байнаа олон залуучуудын амьдрал сүйрүүлж бна энийг хааж болдоггүй юм байхдаа нэг талдаа ухаан ухамсар муу хувь хүний асуудал ч гэсэн төр засаг минь оролцохгүй бол болохоо байжээ хичнээн их валют гадагшаа урсаж , хичнээн гэр бүл салж сарниж байна вэ. Жишээ:(ҮйлдвэрийнГОК ажилчид)

  • З
    Зочин

    Хуулиндаа шинэчлэлт хийж цагдаа хяналтын байгууллага нь сард 1-2 удаа олон нийтийн хэрэгслэлээр Мэдээлэл өгдөг болмоор бна. Их хурлын гишүүд өөрсдийн ХУУЛЬ боловсруулах хэрэгжүүлэх ажлаа л хий. Цагдааг ажлыг нь хийлгэмээр бна.

  • М
    МАН -махны машин

    Монголыг сүйрүүллэ

  • З
    Зочин

    Эрэгтэй хүнл буруутай гээд ял өгнө биз

  • З
    Зочин

    Ноорог.мн но той болоод л шалгасан биз. Сайт болгон дээр мэдээллэх . Улс төржүүлээд . Алтангэрэл сайд маш сайн ажиллаж байгаа. Хийх ажилгүй гишүүд цор цор хийхээ зогсоо. 126 гишүүд дэндүү хийх ажилгүй цалинжиж байна

  • З
    Зочин

    Энэ хүнд хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэж байдаггүй юм уу. Энэнээс өөр ажилгүй юм бол уу

  • З
    Зочин

    Ноорог. Сайт. Гээд. Тусдаа. Шалгуулах. Уу өмгөөлөгч авсан. Байна. Тэгээд л. Болоод. Дээ харин. 2002оноос хойш. Төрийн. Өндөр. Албанд .алба. хаасан. Хүмүүсийн хөрөнгө шалгалт. Оруулах. Хуулиа. Батлах. Талын. Асуудал. Гэж. Байна

  • З
    Зочин

    Тэгээд яана гэж. Шодой энэ тэр дуудаад мэдээлэл өг гээд байхаар чинь яах болж байна. Чи тэр оджаргал шодойалбуу нарт хэл. Сайдыг тайван байлга гэж.

  • З
    Зочин

    Хуулийн сайд нь цагдаагийн хэвлэлийн ажилтан шиг үсэрч гарч ирээд ярьдаг болж. Ардчилсан намын хүн МАНы коммунист шиг иргэдээ шоронд дүүргэх гээд үздэг болж. Хэнтийн хэдэн малын тэжээвэр болж дээ. Хэлсэн ярьсанаа мартсан. МАНы бас 1 вирус болж байна даа энэ мудак

    • З
      Зочин

      АН гэж дан хулгайч нарын бүлэглэл гэдэг нь гэмт хэрэгтэй тэмцэж байгаа Алтангэрэл сайд руу бөөнөөрөө архиралдаж дайраад байгаагаас илт харагдаж байна.