Иргэн Г.Ган-Очир гадаад улсад байхдаа цагдаагийн албан хаагчдыг гүтгэж хуурамч бичлэг хийснийг нь шалгуулахаар шийдвэрлэсэн гэв

Хоосон
Delgertsetseg
Унших: 1 мин
40
legacy:2025/03/ган.jpg

Цагдаагийн байгууллагаас иргэн Г.Ган-Очирын хуурамч бичлэг хийснийг тогтоож, улмаар алба хаагчийг гэмт хэрэгт зориуд гүтгэсэн, албаны нэр хүндэд халдсан гэмт хэргийг шинжтэй үйлдлийг шалгуулахаар шийдвэрлэж байсан болохыг мэдээлэв.

Тодруулбал, олон нийтийн цахим сүлжээнд “Иргэн Ган-Очир Citizen Gan-Ochir” гэх цахим хэрэглэгч нь өөрийн фейсбүүк хаягт “Цагдаа нар өөрсдөө гэмт хэрэгтэн ..... Эрүүгийн цагдаагийн, цагдаа Төгс-Ухаан, Нямрагчаа, Отгонбаатар нар хэрэгтнийхээ материалаас хар тамхи хулгайлж зарсан бичлэг” гэх гарчигтай аудио яриа бүхий бичлэгийг нийтэлж байв. 2022 онд нийтлэгдэж байсан дээрх бичлэгт дурдагдсан асуудлаар цагдаагийн байгууллагаас мөн оны есдүгээр сард албаны шалгалт явуулахад уг бичлэг нь хуурамч болох нь тогтоогдож, сахилга, хариуцлага, ёс зүйн дүрэм зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Харин “Иргэн Ган-Очир /Citizen Gan-Ochir/“ гэх цахим хэрэглэгч нь тухайн бичлэгийг гадаад улсад байхдаа нийтэлсэн нь тогтоогджээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    Namraa

    Наад хүнээ судлаач.дуугарсан болгоныг хорино гж юу бхвдэ

  • B
    Bat-Olzii

    Naad zaluugaa sullaach zob zvil Helsen zaluusaa horihoo bolildoo

  • W
    Www

    Ganochir hulgaichuudiig harin sain ilchildeg shv

  • З
    Зочин

    Энэ Ган-Очир мэтийн бүлэглэлийг УИХ нь хүний эрх гэж саад хийгээд л шалгуулахгүй бололтой. 1937 он биш, хууль дүрэм журамтай, өмгөөлөгчтэй болсон цаг. Харин гэмт бүлэглэл нь мөрдөгч нараасаа хүчтэй болчихоод байгаа юм биш үү. Гадаадад суучихаад, гүтгээд, бусдын мөнгийг сэгсрээд, цагдааг доош нь хийгээд, УИХ нь тэднийг дайруулаад. Хүний эрх гэж туйлширдагаа боль. Гэмт бүлэглэлийг илрүүлж л байвал шөнө тэднийг дайчлан баривчилж, шалгах хуулийг нь УИХ хийж өг дөө. Үндсэн хуулиар хаалт хийж нийгэмд төвөг их учирч байна даа. УБ хотод нүүж ирээд орон нутгийг нь уул уурхай ухлаа, Хил эзгүйрлээ. УБ хот утаа, тоос, хогийн төв болж элдэв өвчин гарч байна.