Э.Бат-Амгалан: ҮХЦ-ийн дүгнэлтийг ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ. Нэр дэвшигчийн цуглуулах гарын үсгийн босгыг байхгүй болговол сонгууль будлиантана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:bat-amgalan/324611935_896569081344230_7765156435274883640_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Нэр дэвшигчийн цуглуулах гарын үсгийн босгыг байхгүй болгох ҮХЦ-ийн дүгнэлтийг ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖГҮЙ. Энэ босго байхгүй болчихвол УИХ, орон нутгийн сонгууль будлиантах нөхцөл үүснэ. Өнгөрсөн 9 удаагийн парламентын сонгуульд энэ заалтыг хэрэглээд алдаа гараагүй шүү дээ" гэлээ.