“Ам.долларын ханш өссөөр байна. Сангийн сайд Б.Жавхлангийн “Гадаад валютын нөөц өссөн“ гэх мэдээлэл худлаа болж таарч байх шиг“

Эдийн засаг
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
180
legacy:2025/09/120005.png

Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш өсөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар "Найман шарга" төвд нэг ам.доллар 3535 төгрөгтэй тэнцэж байна. Ханшийн өсөлттэй холбоотойгоор эдийн засагч Д.Ангар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Сангийн сайд Б.Жавхлан гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ гэснээс хойш ам.долларын ханш улам хурдтай өсөж эхлэв. Төгрөгийн ханш хурдтай унаж байна. Өнөөдөр 3535 төгрөгт хүрчээ. Ирэх 7 хоногоос 3540-3550 гээд явах шинжтэй. Тэгэхээр гадаад валютын нөөц өссөн гэдэг нь худлаа болж таарч байх шиг.

Гадаад валютын нөөцийг Монголбанк удирддаг. Албан тоонууд нь Монголбанканд л бий. Засгийн газарт байхгүй. Сангийн яаманд байхгүй. Тэгэхээр Сангийн сайдын зарласан 5 тэрбум гэдэг тоог Монголбанк л өгсөн байж таарна. Монголбанк худлаа тоо гаргаад байна уу. Валютын нөөц өссөн гэх хэрнээ яагаад ам.долларын ханш өсөөд байна. Нэг л ойлгомжгүй байна даа" гэжээ.

Хуваалцах:180

СЭТГЭГДЭЛ (18)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    иргэн

    Жавхланг огцруулах хэрэгтэй. Одоо Жвхлан олигто юм хийхээ болтод хулгай хийж хумслах аргабарилд шилжээд бн. Огцор, Огох

  • И
    Иргэн

    Автомашины зээлээ багсгаачээ!!!

  • И
    ИРГЭН

    Одоо яаах вэ!!! Гадагшлах урсгалаа багасгахгүй бол ирэх өвлөөс хэцүү болно шүү!!! Хэрэглээний зээлийг танах!!!

  • З
    Зочин

    Явган зам замын бордюрч бугдиин сольж тэнэгтээл даанч их хөрөнгиииг бүх салбартааа самарсаар л нам дагасан өлөнгүүдэээ цөөлмөөрл юм ямарч баялаг бүтээдгүйхурган дарганцруууд

  • З
    Зочин

    Дэлхийн эдийн засаг уналтанд орсон байхад монгол ганцаараа хөгжинө гэж бодоод эсвэл ард түмнийгээ 30жил хуурсаар байгаад сурцан гарууд

  • З
    Зочин

    аргагүй ш дээ ман мөнгө хэвлээд хулгай хийгээд бхаар чинь

  • З
    Зочин

    Солиотой юм. Гүй би л гэхэд гүйж гараад бийлэгжүү найзаасаа 20,000 доллар зээлээд ирж чадна. Зуслангийнхаа газрыг барьцаалчихна. Гэхдээ миний өр л өссөнөөс орлого огт өсөхгүйшдээ. Тийм байж би одоо ингээд амьдрал сайхан болчихно гэж итгэж болох уу? Жавхлан зээлээр л мөнгө босгож Гван руу хийсэншдээ. Өөр юу ч болоогүй. Хятад руу нүүрс тээвэр зогссон. Валютын урсгал зогсонги байхад төгрөгийн ханш яаж чангарах юм бэ? Долоон буудлын Должин эмгэнд ч ойлгомжтой зүйл. Зүгээр л иргэдийг хуурч байна. Тэдний ганц хийж чадах зүйлийг судлаачид гуйгаад ядчихсан. Төсвөө тодотгооч ээ гээд. Дундаж амьдралтай айл байлаа гэхэд эхнэртээ худалдаж авч өгөхөөр тохирсон 6 саяын булган шуб, наадмаар машинаа шинэчлэхээр зэхсэн 10 сая төгрөгөө буцаая, өөрөөр хэлбэл зардлаа танаж станьдбай горимд оръё л гээд байгаа хэрэг шүү дээ. Тэгэхэд Оюун-Эрдэнэ нар гүрийгээд л зүтгээд байна. Яагаад гэвэл 25 оны төсвөөр дүүрэн хулгай, цавчаа шаачихсан байхгүй юу. Тэр нь буцчихна гээд үхэлдэн зүтгэж байна. Монгол улсыг цагаач

    • З
      Зочин

      нар огт бодохгүй, хайрлахгүй. Худлаа гэвэл түүхээ унш. Энэ 2 намаар дүүрэн цагаач буриад, Ойрдууд чихчихсэн. Тэр Жавхланг хар. Нэг нүдээрээ ерөнхийлөгч рүү, нөгөө нүдээрээ иргэд рүү хараад л "Монгол улсын Днб 95 их наяд. Төсөв тодотгох нөхцөл үүсээгүй" гэж зүтгээд байгаа юм. Оны босгон дээр Оюун-Эрдэнэ энэ хоёр бөөрөө нийлүүлээд суучихсан, Монгол улсын Днб 80 их наяд хүрлээ, нэг иргэнд ногдох нь 6000 доллар давлаа гээл хуцаад байсан биз дээ. Гүй тэгээд 3-хан сарын дотор 95 хүрчихлээ гэж үү? Балай хүмүүсийг хуурч гөлөг төөрүүлж байгаа хэрэг. Эхний 3 сарын төсвийн алдагдал 2 их наяд гарч үүгээр бол төсөв тодотгох хууль ёсны нөхцөл аль хэдийн үүсээд байна. Харин тэд гүрийсээр.

  • И
    Иргэн

    Бүгд худлаа ярих өөрснийхөө идэх уухыг л зохицуулахаас өөр хийх хөдлөх зүйл алга даа энэ луйварчид нүцгэн ирээд нүцгэн буцахаас хойш шуналдаа ороогдож өөдлөхгүй шүү

  • З
    Зочин

    ДАМПУУРЦААН

  • З
    Зочин

    Am ajil zorno gdj uuniig heldeg dee

  • Ү
    Үйлс Билгүүн

    Монгол төгрөгийг үнэгүйдлээс хамгаалах үндсэн үүрэгтэй монгол банк үүргээ биелүүлж чадахгүй байна. Тэгсэн атлаа СӨХ- ийн төлбөрөө төлөөгүй иргэдийг монгол банкны хар дансанд оруулна гэж өөрийн үндсэн үүрэгтээ хамааралгүй асуудалд оролцож байдгаа болих хэрэгтэй. Бөөсийг утгаар хөнөөх гэгчийн үлгэртэй адил монгол банк очиж очиж СӨХ-д төлбөр төлөөгүй иргэдийг хар дансандаа оруулна гэж суухаасаа ичдэггүй юм уу.

  • М
    Монголчууд

    Шинэ хоршоо гэж хийрхээд асар их мөнгө гүйлгээнд гаргасныг малчид гэгч нь машин авч мөнгө угааж байхад төгрөг цаас бодохгүй яахавдээ

  • Б
    Бид

    Шинэ хоршоо нэрээр баахан мөнгө гүйлгэ

  • З
    Зочин

    Жавхлан гэж лалар бна аа

    • З
      Зочин

      Harin tiim

  • З
    Зочин

    Зах зээлд маш их хөрөнгө зарж бүтээн байгуулалт хийнэ гэсэн дохиог өгчихсөн болохоор аргагүй ш тээ. Валюттай байж л тендерт орно ялна ажлаа хийж дуусгана гэсэн логикоор ААН үүд маш их долларын эрэлт гарч ханшийг хөөсрүүлээд бна

  • З
    Зояин

    Ойлгомжгүй биш ээ. Маш ойлгомжтой. Монгол банк зах зээлд хангалттай валют нийлүүлэхгүй бна. Нөгөө талаас сангийн яам төсвөө танахгүй маш их хөрөнгө төсөвлөж ямар ч хяналтгүй зарцуулж бна. Ингэхлээр өсөхгүй яах вээ дээ. Зүй нь Сангийн яам нэн яаралтай төсвөө танаж баталгаажуулах хэрэгтэй