Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Гэр нь шатах үед угаартсан эмэгтэйг эмнэлэгт хүргэв
00

Гэр нь шатах үед угаартсан эмэгтэйд яаралтай тусламж үзүүлж, эмнэлэгийн байгууллагад хүргэжээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхаан багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 19.19 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 5 ханатай гэр дотор эд хогшил шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт иргэн Б /32 настай, эмэгтэй/ нь угаартсан байж болзошгүй байсан тул эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.



