Хүнсний суурь багцын үнэ нэг жилийн хугацаанд 12 хувиар өсжээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:medeeb/242496051_4345704875526573_9137155539646804241_n.jpg

"МEC" судалгааны байгууллагаас хүнсний суурь багцын үнэ нэг жилийн хугацаанд 12 хувиар өссөн болохыг мэдээлэв. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх өргөн хэрэглээний хүнсний барааг өмнөх оны мөн үетэй харьцуулж гаргасан байна. Тухайлбал, хиам гэхэд л өнгөрсөн онд 0.250 кг нь 6488 төгрөг байсан бол жилийн дараах үнэ 9112 төгрөг болж нэмэгджээ. Мөн хонины мах 21 хувиар өсөж 13337 төгрөг байсан бол 16199 төгрөг болжээ.