1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг өнөөдрөөс иргэдэд ТАРААНА

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
50
legacy:mungu/Untitled-1 copy (1).jpg

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл болох 93499 төгрөгийг өнөөдрөөс олгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал дөнгөж сая мэдээллээ.

Мөн хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл мөнгийг хэрхэн авах тухай санал асуулга дуусаад байна. Тодруулбал, иргэдийн Е-Mongolia аппликэйшнээр дамжуулан хувьцааны мөнгөө бэлнээр эсвэл Хөгжлийн санд хуримтлуулах, Хуримтлалын дансанд хадгалах сонголтоор саналыг нь авсан байдаг.