Махны үнэ буурч килограмм нь 22628 төгрөг болжээ

Эдийн засаг
Delgertsetseg
Унших: 1 мин
50
legacy:mah/mah5.jfif
legacy:mah/une hansh.jpg

Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр зах худалдааны төвүүдэд худалдаалж буй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг танилцуулдаг. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн цул махны үнэ нэг хувиар буурч килограмм нь дунджаар 22628 төгрөг болжээ. Тэгвэл үхрий ястай мах килограмм нь 19911 төгрөг болсон нь 0.04 хувиар буурсан үнэ юм. Мөн хонины ястай мах килограмм нь 17375 төгрөгийн үнэтэй байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 2-3 жилийн дунджаас хоёр дахин өндөр өсөлттэй байгаа юм. Үүний шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол бөгөөд өнгөрсөн өвөл зудын улмаас 9.4 сая мал хорогдсоноос мах нядалгаа багасаж, нийлүүлэлт буурсан байна. Мөн намрын сүүл, өвлийн эхэн сард дулааралт ажиглагдсанаас мах нядалгааны хугацаа сунжирч, хөлдүү махны нөөц багассан нь үнийн өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна мах хадгалдаг зоориудын түрээсийн үнэ хоёр дахин нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Монголбанкны мэргэжилтнүүдийн тооцсоноор махны үнэ зургадугаар сар хүртэл өсөх хандлагатай байгаа аж.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/13

    Хлшигнлоод бгаарай

  • З
    Зочин2025/04/13

    Үхрийн цул 22.500...ястай 19500 Хонь цул 19500..ястай 17000бсан шүү Сэлэнгэ зах өнөөдрийн байдал

  • З
    Зочин2025/04/13

    17375 төгрөг гэнэ үү бодит юм бич 18000 гэж бгаа юун 375 төгрөг битгий ийм инээдтэй юм бичиж бай тэр дарга нар чинь л мэдэхгүй бх ард түмэн өдөр болгон мах авч бгаа бхоор мэднэ үнэн зөв мэдээлэл оруул махны үнэ буулаа гэж хуцах юм

  • З
    Зочин2025/04/13

    Битгий худал мэдээлэл тавиач махны үнэ 20 мянга хүрээгүй байсан

  • З
    Зочин2025/04/13

    Танай буруу бодлоготой холбоотой мах ийм өндөр үнэтэй байна. Европын орнуудын махны үнэтэй ижил! Гэтэл тэнд 3-5 мянган еврогийн цалин авдаг!