Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар  дүүрэгт  хамгийн  өндөр  буюу  5.44 сая төгрөгийн үнэтэй болжээ

Эдийн засаг
Sosorburam
Унших: 1 мин
60
legacy:2025/04/zurag1120211102T130711.966.jpg

Үндэсний статистикийн хороо гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг олон нийтэд танилцуулав. Энэхүү мэдээллээр орон сууцны үнэ 2025 оны гуравдугаар сард 1.27 болж, өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар, өмнөх сараас 1.2 хувиар тус, тус өссөн байна.

Тодруулбал, шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.48 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.44 сая төгрөгийн үнэтэй болжээ. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөхоны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 38.7 хувь (1515.8 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 6.7 хувь (280 .9 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага аж.

2025 оны гуравдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.49 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.63 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 37.0 хувь (1 486 .4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 16.3 хувь (676.4 мянган төгрөг)-өөр өссөн нь хамгийн бага дүнг үзүүлжээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2025/04/15

    ХУВИЙН ХЭВШЛИЙХЭН АМАНДАА ОРСОН ҮНЭЭ ХЭЛЖ ЮМНЫ ҮНИЙГ ДУРААРАА ӨСГӨДӨГ БИШҮҮ ТЭГЭЭД ТҮҮНЭЭ ЦААНААСАА ТЭГЖ ИРДЭГ БИД 100 ХАН ТӨГРӨГ НЭМЖ ЗАРДАГ ГЭЖ ХУДЛАА ЯРЬСААР ОЛОН ЖИЛ БОЛЛОО

  • З
    Зочин2025/04/14

    Эзэнгүй төрийн эмгэнэл юм даа ямар ч хараа хяналт б.хгүй дуртай үнээ хэлдэг. чанар муутай энийг хянадаг шалгадаг б.на уу Үнийн дээд доод хязгаарыг засаг төр тогтоодог б.маар б.на Залуу гэр бүлээ дэмжих хэрэгтэй б.на залуучууд орох оронгүй хэцүү б.на ш дээ

  • З
    Зочин2025/04/14

    Улны бид авч чадахгүй

  • Ч
    Чо чин2025/04/14

    Яасан гэж үнэ өсөөд байна аа

  • И
    Иргэн2025/04/14

    Орон сууцны үнэ буурах болов уу. Хувийн хэвшил ковидын үеийн үнийн өсөлтөө хадгалсаар өсгөсөөр өдий хүрлээ. Төр хямд чанартай орон сууц бага орлоготой иргэдэд зориулж барих чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөсөн бол. Орон сууц

  • А
    Амаржаргал2025/04/13

    Зөв мэдээ тавь л дах. Хан-Уул дүүрэг хамгийн өндөршд Sky resident 10 сая. Ривэр гардэн 8-10сая. So Garden .... Golden Buddha гд л айршдээээ