Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТББХ: УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
00

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цагт эхлэх бөгөөд хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
Байнгын хорооны тогтоолын төсөл /Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай/
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал



