ТЕНДЕР: Машинуудаа түрээслэх зар тавьсан ЗГ-ын Авто бааз УЛСЫН ТӨСВИЙН 2.3 тэрбум төгрөгөөр ТАНСАГ зэрэглэлийн автомашинууд авна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 11 сек
80
legacy:avtobaaz/t4.jpg

Засгийн газрын Авто баазаас тээврийн хэрэгслүүдээ түрээсийн үйлчилгээнд нэвтрүүлж буй сурталчилгаагаа олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байна. Тухайлбал, төр хувийн хэвшил рүүгээ халдлаа, татвар төлөгчдийн мөнгөөр авсан машинаа түрээсэлж ашиг олох гэж байна гэх шүүмжлэлүүд хөвөрч эхэлсэн юм.

Тэгвэл үүнээс гадна Засгийн газрын Авто бааз улсын төсвийн 2 тэрбум 315 сая төгрөгөөр СЕДАН төрлийн автомашин худалдаж авахаар дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тендер зарлажээ. Тендерийн материалыг энэ сарын 23-ныг хүртэл авах аж. Тендерийн мэдээллээс танилцуулбал:

Нийт хоёр багц бөгөөд нэгдүгээр багц нь нийт 1 тэрбум 920 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашин багтжээ.

Автомашинд тавигдах шаардлага:

-2025 онд үйлдвэрлэгдсэн, таван хүний суудалтай, хар өнгөтэй, гадна толь автомат, жолооч зорчигчийн аюулгүйн дэртэй, арьсан суудлын бүрээстэй, арын хэсэг рүү халуун, хүйтэн үлээдэг байх аж.

legacy:avtobaaz/t2.jpg

Харин хоёрдугаар багцын тухайд, хоёр автомашин байх гэнэ. Тодруулбал, 2025 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, тус бүр зургаан хүний суудалтай байх техникийн үзүүлэлттэй байхаар тусгажээ.

Автомашинд байх тоноглолуудаас дурдвал:

-12 инчийн дэлгэц, урд болон дунд эгнээний суудал халаагч, савхин суудлын бүрээс, урд хойд болон хажуугийн мэдрэгч, камертай байх, дунд эгнээний суудал хөл амраагчтай байх, гуравдугаар эгнээний суудал бүрэн эвхэгдэж, багажинд ордог байх гэжээ.

legacy:avtobaaz/t3.jpg

НЭМЭЛТ: Мөн үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд 355 сая төгрөгөөр автомашин авах тендер зарлахад, "Моннис моторс" ХХК шалгарч, гэрээ байгуулсан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

tenx-hd
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэн

    Хувийнхаа машинаар явж амьдардаг өчнөөн жолооч бий шүү Иргэдийнхээ амжиргаа руу татвар төлөгчидийн мөнгөөр авсан унаагаар төр нь дайрч орж булаацалдаад яах вэ Нямбаатараа нисэхээс хүртэл орж ирэх жуулчидыг нь хүртэл төр авна гээд байгаа юу гэсэн үг вэ

  • J
    Jaga

    арай тэнэг байнаа

  • З
    Зочин

    Ард түмэндээ арай дэндүү доромжлоод байгаам даа. Татвараа нэмэн өөрсдөө тансаглан өөрсдийнхөө бизнесст зориулж тендер зарлана арай шүү

  • О
    Ооо

    Иргэдийн татварт төлсөн мөнгөөр тансаглахаа боль!!!!!!

  • Э
    Э

    Өлөн өлөн гэхэд үүнээс өлөн юм байх уу?!

  • З
    Зочин

    Хогийн төр ард иргэдээ олигтой авч явж чадахгүй байж бас бизнес эрхлэх нь үү хувийн хэвшилд төр орохоороо л авлига хээл хахуульд муу муухай дагадаг шүү дээ хийх ажилгүй ард түмний мөнгөөр тансаг машин авч түүгээрээ жуулчны бизнес хийгээд л тэмцэж чаддаггүй ард түмэн мөхдөг түүхтэй Солонгос улсын хар даа тэмцэж жагсаж байж л бидний амьдралын сайжрана

  • И
    Иргэн

    Ерөнхий инженер нь зүгээр хий загварын акт бичээд л дарга няБо хоёр нь мөнгийг нь гаргаад хуюааж аваад л суудаг

  • И
    ИРГЭН

    Галчийн засгийн газар одоо огцорвол таарна!!! Ямарч өөрчлөлт шинэчлэл байхгүй Галч Оюун-Эрдэнээ!!!