Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 15.00 цагаас хуралдах байсан ч хойшиллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:ayulgui bodlogo baingiin horoo/2024/ABBH 2.jpg

УИХ-ын байнгын хороод хуралдаж байна. Харин 15.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлогдоод байсан ч хэлэлцэх асуудал хойшилсон тул тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Өнөөдрийн хуралдаанаар:

-Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

-Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх/-ийг хэлэлцэх байсан юм.

tenx-hd