ДАТА: Гурилын импорт 64.2 мян.тонн болтлоо ӨСӨЖ, хоёр ч гурилын үйлдвэр хаалгаа барьж, Х.Баттулга, Х.Болорчулуун, Ц.Баатарсайхан тэргүүтэй хүмүүсийн компаниуд 212 ТЭРБУМЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВЧЭЭ

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 39 сек
140
legacy:2025/04/26132b9a428344cf88681fefaa1c34d7.jpg

"Ниргэсэн хойно нь хашгирав" гэгчийн үлгэр болж байна. Одоогоос яг нэг жилийн өмнө үнэ бууруулах нэрийн дор гурилын импортын гаалийн албан татварыг чөлөөлөх шийдвэрийг УИХ-аараа хууль болгон батлуулж байгаад гаргаж байв. Гэтэл хууль хэрэгжсэн 365 хоногт үндэсний үйлдвэрлэгч нарын хөдөлмөр үнэгүйдэж, нийгэм эдийн засгийн олон сөрөг үр дагаврыг дагуулж эхэлсэн тул "Одоо татвараа буцааж сэргээе" гэсээр салбарын сайд нь хуулийн төслөө бариад ороод ирлээ. Тэгвэл татвар тэглэх шийдвэр "хөрсөн дээр" буухдаа ямар дүр зургийг бий болгов.

-Жилдээ 10 мян.тонн ч хүрдэггүй байсан гурилын импорт 2024 онд 64.2 мян.тонн болтлоо ӨСӨВ-

ИМПОРТ. Гаалийн татварыг тэглэхийн өмнөх сард буюу 2024 оны гуравдугаар сард 5.8 мян.тонн байсан гурилын импорт жилийн эцэст 64.2 мян.тонн болтлоо өссөн байх жишээтэй. Эл шийдвэр гарахаас өмнөх жилүүдэд 10 мян.тонн хүрэх үү үгүйтэй байдаг байжээ. Харин энэ шийдвэр дотоодын зах зээлд импортын гурилын маш том орон зайг бий болгосон нь харагдаж байгаа юм.

Гурилын импортыг жил бүрээр харуулбал:

legacy:Visual Toim/guril/erchuudvizual9.gif

-Импортын гурилын 50 ХУВЬ НЬ СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР БООМТООР НИЙЛҮҮЛЭГДЖЭЭ-

Өнгөрөгч онд манай улсад нийлүүлэгдсэн гурилын ихэнх нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомт болон Увс аймгийн Боршоо боомтоор орж иржээ. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт, Завхан аймгийн Арц, суварга боомтоор ч орж ирсэн байгаа юм. Үүнийг хувьчилж авч үзвэл:

legacy:Visual Toim/guril/erchuudvizual10.gif

-Гурилын үйлдвэрүүдэд 212 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ олгосон-

Гурил бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дунд голлох байр суурийг эзэлдэг бүтээгдэхүүн. Энэ утгаараа үнийн өсөлт иргэдэд шууд тусдаг. Тиймээс дотооддоо үйлдвэрлэж буй гурилын үнэ ханшийг тогтвортой барих үүднээс дотоодын үйлдвэрлэгч нартаа хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн байдаг. Тодруулбал, 2021-2024 онд гурилын үйлдвэрүүдэд нийт дүнгээрээ 212.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнийг компани тус бүрээр харвал:

legacy:Visual Toim/guril/erchuudvizual11.gif

Гэвч зарим үйлдвэр хөнгөлөлттэй зээлээ зориулалтын бусаар зарцуулсан байсан нь тухайн үед шалгалтаар илэрч, ихээхэн шүүмжлэлийг дагуулж байв.

-ХОЁР ГУРИЛ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХААЛГАА БАРЬЖ, ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙНХЭЭ 40 ХУВИЙГ ГАДНЫН ЗАХ ЗЭЭЛД АЛДСАН-

Тэгвэл эл шийдвэр гарснаас хойш дотоодын үйлдвэрлэгч нарын үйл ажиллагаа ямар нөхцөл байдалд байна вэ гэх асуулт эндээс урган гарна. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын зүгээс импортын гурилын татварыг тэглэснээр дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг гаднын зах зээлд алдаад байгаа гэх мэдээллийг өгсөн. Хэрэв энэ нөхцөл байдал цаашид үргэлжилбэл дотоодын гурил үйлдвэрлэгчид ДАМПУУРЛАА Ч ЗАРЛАХ ТҮВШИНД ХҮРЧ МЭДНЭ гэх агуулгыг ч хэлээд амжсан юм.

Одоогоор гурилын үйлдвэрүүд дараах нөхцөл байдалтай байна. Үүнд:

legacy:Visual Toim/guril/sob.gif

-ГУРИЛЫН ИМПОРТЫН ТАТВАРЫГ АВЧ ХАЯСНААР 60 САЯ АМ.ДОЛЛАР АЛДСАН гэв-

legacy:guril uildver/Гурил11.png

Гурилын импортын татвартай холбоотой хэлэлцүүлэг "ид" өрнөж байна. Гишүүдийн зүгээс харилцан адилгүй байр сууриудыг илэрхийлж буй. Харин эл шийдвэрийн хүрээнд бий болсон алдагдсан боломжийн өртгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 60 сая ам.доллар гэв.

Тэрбээр "Гурилын импортын татварыг авч хаяснаар 60 сая ам.доллар алдсан байна. Валютын нөөц нь ховх сорогдохоор БҮХ ЮМНЫ ҮНЭ өснө. Орос Украины дайнаар Африк гурилын хомстолд орсон. Харин бид гурил үйлдвэрлэгчдийн ачаар ХОМСТОЛД ОРООГҮЙ" гэсэн юм.

-Хөнгөлөлттэй зээл авсан гурилын компаниудын дунд Х.Баттулга, Таванбогдын Ц.Баатарсайхан, Х.Болорчулуун нарын ХАМААРАЛ тогтоогддог-

Тэгвэл хөнгөлөлттэй зээл авсан компаниудын дунд улстөрийн хамаарлууд байна.

-Х.Баттулга ба "Милл хаус"-

legacy:battulga gishuun/37778c028bf7490585cf74d35b593e16.jpg

“Милл хаус” 48 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байдаг. "Милл хаус” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн дүү Х.Баттуул 2007 онд байгуулж, 2009 онд гурилын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Энэ компанийг Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн нэр дээр бүртгэсэн байна.

-Ц.Баатарсайханы гэр бүлийн монопол-

legacy:Baatarsaihan Tavanbogd/Baatarsaikhan Tavanbogd.jpg

“Улаанбаатар гурил” ХХК нь 43 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан. Уг компани нь 2005 онд байгуулагдсан. Хувьцааг нь "Таван богд холдингс" эзэмшдэг. “Таван богд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Оюунсүрэн нь "Улаанбаатар гурил" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Түүнчлэн “Таван Богд” группийн Ц.Баатарсайханы төрсөн дүү болох Ц.Отгонбаатарын “Од групп” ХХК нь 2.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байдаг.

-Х.Болорчулуун ба “Дорнод гурил” ХХК-

legacy:Bolorchuluun gishuun/Болорчулуун.jpg

"Дорнод гурил” ХХК 10.5 тэрбумын хөнгөлөлттэй зээл авсан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Х.Болорчулуун 2005 онд дээрх компанийг байгуулсан. Харин хувьцаа эзэмшигчээр нь С.Энхбаяр, Б.Алтанзул, Т.Болд, Т.Чимгээ, Д.Сүхбаатар нарын нэрс байна.

Эдгээрээс бусад компаниуд дээр одоогоор улс төрийн хамаарал харагдахгүй байгаа юм.

Зөвхөн гурилын жишээг татахад л ийм байна. Төр төмөр нүүрээ дотоодын гурил үйлдвэрлэгчдэд харуулж үнэ бууруулахаар гаалийн татвараас тодорхой хугацаагүй чөлөөлсөн ч үр дүнд нь дотоодын хэдэн үйлдвэр хаалгаа барьсан уу гэхээс үнэ буурсангүй. Бодит амьдрал дээр, иргэд өнөөдөр ч үнэтэй гурилаа авч хэрэглэсээр л...

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR. ADITYA

    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

  • З
    зочин

    Баатарсайханы зээлийг шалга. Ланд 300 авчраад нугалж зарж байгаа

  • И
    Иргэн

    Урд хөрш рүү гурилаа экспортод гаргах хэрэгтэй. Амт сайтай манай гурил.

  • И
    иргэд

    дотоодын үйлпвэрийг ард түмэн дэмжиж худалдан авалт хийдэг гэтэл шунахай сэтгэлээр гурилын үнийг байнга гэмж хөөрөгддөг тул хохь нь хаагдаж хаалгаа барьж байхдаа таарна

  • Ж
    Женни

    Ичихгүй милл хаус, алтан тариа өөрсдөө оросоос их хэмжээний гурил оруулж ирэн савладаг ш дээ. Импортоор орж ирсэн гурилын дийлэнх нь тэд өөрсдөө

  • Ж
    Женни

    Эд нар амар юм даа. Төрд эрхлээд хүссэн хэмжээгээрээ зээл авчихдаг. Эсрэгээрээ иргэд нь хэдхэн төгрөгний зээл авах гэж бөөн юм болдог

  • З
    Зз

    Эд нар дампуурахгүй хямдхан будаагаар үнэтэй гурил үйлдвэрэлдэг. Гааль тээвэр татвар байхгүй .

  • З
    Зочин

    hovdiin guuligachin talhnii mungunii hulgaich baatarsaihan

  • З
    Зочин

    Монголд гурилын үйлдвэр байгаад үнэтэй чанар муу. Та нар европын орнуудаас үнэтэй хүнс нэртэй гахайн хоол хийдгээ ойлгох хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл нэртэй европын орнуудаас 2-3 дахин өндөр үнэтэй орц найрлага, хадгалах хугацаа бүгд баталгаагүй.

  • З
    Зочин

    hovdiin ulun hulgaich baatarsaihan

  • З
    Зочин

    Нам дагасан хэдхэн өлөн хулгайчууд л хамаг зээл тусламжийг авдаг бус уу. Нөгөө өөрсдийгөө төрийн өндөр албан тушаалтан гэж өргөмжилсөн луйварчид нь үлгэр ярьж попроод

  • З
    Зочин

    Би болон миний эргэн тойрны хүмүүс тэр ад үзээд бгаа импортын чинь хүчинд гурил гээч юмыг чинь идэж бна. Болдог бол нэмээд оруулаад байх юмсан.

  • И
    Иргэн

    Удам нь тодорхойгүй эрлийзүүд!!! Цадаж ханахаа мэдэхгүй нэн ядуу өссөн хүмүүс!!!

  • Н
    Нямаа

    Орос гурил хямд 60,0-70,0 ,дотоод гурил үнэтэй 100,0-110,0. Үйлдвэрд зохих тооцоогоор тааруулж татаас өг,харин иргэдийнхээ халаас руу өнгийхээ зогсооё,ал чанартайг хүмүүс сонгоно биз,өрсөлдөж бэхжих замын заах ёстой байх,төрийн эрх мэдэлд байгаа төлөөлөл нь ард иргэдээ мөлжихээ зогсоомоор юм.