С.Эрдэнэболд: Бид үүрийн 5 цаг хүртэл ажиллаж, түймрийг хяналтдаа авлаа

Нийгэм
Bolortengis
Унших: 1 мин
50
legacy:erdenebold gishuun/erdene.png

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур, Хушаат сумдын нутгийг хамарсан ой хээрийн түймэр гарч, албаны хүмүүс унтраахаар ажиллаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд гал унтраахад гар бие оролцож яваа тухайгаа мэдээлэв. Тэрбээр " Одоо 05:00 цаг өнгөрч үүр цайж байна. Энэ уул бүхэлдээ шатсан. Түймэр уртаашаа 30-аад км явжээ. Дарханы гурван залуутай овооны хэсгийн түймрийг унтраахад гар бие оролцлоо. 2017 онд Түнхэлд болсон түймэрт манай найзууд бид бас оролцож унтраалцаж байсан. Машинууд тэр доор харагдаж байна. Ийшээ бид алхаж гарч ирсэн. Энэ залуучууд шөнөжингөө нойргүй явсан. Одоо ингээд унтарч байна. Биднийг ирэхэд энэ 2 уулын ам бүхэлдээ асаж байсан бол одоо унтарч байна" хэмээн ярьж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлсэн юм. Гэвч зарим иргэдийн зүгээс шөнөжин түймэр унтраалцсан хүний бээлий цэвэрхэн байгаа нь түүний ярьж буй агуулгатай зөрж байгааг шүүмжилж, түймэр унтраахдаа зураглаач, эвлүүлэгчгүй явж болохгүй юу хэмээн дургүйцлээ илэрхийлж байгаа юм.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Бээлийгээ сольсын болохгүй юу...

  • З
    Зочин1 жил өмнө

    Баярлалаа гэж хэлмээр байна

  • З
    Зочин1 жил өмнө

    untraasan bol xevleliinxen real xiine zoxin baiguulalttai poporch zurag avaxuulj medeelj baigaa ni popiin shinj.

  • I
    IRGEN1 жил өмнө

    Ай, яа, ингэж худлаа хэлбэрдэж болох уу? Бээлий цэв цэвэрхэн, нүүр царай түймэр унтраалцсан хүний өчүүхэн ч шинжгүй, тунгалаг сайхан. Залуу хүнд имй хоёрын хооронд дэмий реклам хэрэггүй. Байгаараа л байсан нь сайхан.

  • З
    Зочин1 жил өмнө

    Бас нэг хөөрхөн поп