Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
50
legacy:niislel nyambaatar/tuluvlult.jpg

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

legacy:niislel nyambaatar/dahin.jpg

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар нөлөөлөлд өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

legacy:niislel nyambaatar/dahin2.jpg

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    30 иргэн бга бол бүгдийг нь албадан нүүлгэхгүй юу тэнэг оркууд өмхий утаагаа үйлдвэрлэх гэж бга өол тэр утаатай газар луу нь хөөж нүүлгэ

  • Z
    Zochin

    Xundlungiin unelgeegeer xurungiig uneluulj ...ugui gebel ter gazart uy ch bsan turuus tsahilgaan dulaanaar xangahgui bno.gedgiig xelj..BEEJIN..shig shiideh heregtei..

  • З
    Зочин

    VANXANDI SEKSEER80955 877

  • З
    Зочин

    нийтийн эрх ашиг гэж байдгийг ойлгуулаач

  • З
    Зочин

    Хүчээр зайлуул