Их насны морь унаж уралдсан зургаан настай хүүхэд мориноос унаж, гэмтжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/05/9731c7c65975413ca80c287000424bc9.jpg

Бага насны хүүхэд уралдааны үеэр унаж, гэмтжээ. Тодруулбал, Багануур дүүргийн эрүүл мэндийн хүлээн авах тасагт хурдан мориноос унасан хүүхэд ирлээ гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий иргэний их насны морь унасан зургаан настай хүүхэд уралдааны үед мориноос унаж гэмтсэн аж. Эл хэргийг Багануур дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна.