Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалж, хэргийн газраас зугтжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/337715390_6662332657113728_1623022493724336938_n.jpg

Согтуурсан үедээ найз бүсгүйгээ хутгалж, зугтаасан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, БЗД-ийн дугаар хороонд хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл энэ оны тавдугаар сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Нэр бүхий эмэгтэйн зүүн дал хэсэгт найз залуу болох Х нь согтуурсан үедээ нэг удаа хутгалаад хэргийн газраас зугтаасан байжээ. Тус этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн ба тус хэрэгт холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.