Баян-Өлгий аймгийн газар нутгийн нэрийг дур мэдэн хууль бусаар өөрчилсөн 14 хүний хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин 1 сек
40
legacy:deed shuuh.jpg

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Бауыржан, А.Гылымхан, Д.Ербол, С.Хонаев, А.Камелият, А.Серикболат, О.Нурлан, К.Хуаныш, К.Бекжан, Ө.Хуралай, К.Болат, С.Арман, Д.Есболат, Т.Аршагүл нарт холбогдох хэргийг шүүгдэгч А.Камелиятын өмгөөлөгч Л.Сарангуа, шүүгдэгч К.Хуанышийн өмгөөлөгч З.Хүрэлсүх, шүүгдэгч С.Арманы өмгөөлөгч Р.Машлай, шүүгдэгч А.Гылымхан, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Кадырбек, шүүгдэгч С.Хонаев, түүний өмгөөлөгч П.Еркебулан, шүүгдэгч Д.Бауыржаны өмгөөлөгч Ц.Батзаяа, шүүгдэгч А.Серикболатын өмгөөлөгч Б.Эрдэнэбат, шүүгдэгч К.Болат, түүний өмгөөлөгч С.Нургайып, шүүгдэгч К.Бекжаны өмгөөлөгч Ө.Алтангадас нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Д.Бауыржан нарын 14 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчид болон өмгөөлөгчдийн бичсэн гомдлын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатын шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    ТӨМӨР

    МУУСАЙН ДАВАРСАН ХАСАГУУДЫГ БОЛЖ.САЙН ХАШРААХ ХЭРЭГТЭЙ.САЯ ТҮЦ НҮҮЛГЭХ ҮЕЭР НЭГ ХАСАГ ГИЧИЙ БАС ДАВРААД БАЙСАН.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

  • Х
    хүннү

    Монгол улсын газар зүйн нэрийг өөрчлөнх, батлах эрх нь УИХ. Иймд УИХ-аар батлагдаагүй нэрийг дур мэдэн олон түмэнд түгээж болохгүй. Жишээ нь: Чингис хот. Яг ийм нэртэй хот хаана ч байхгүй.

  • З
    Зочин

    bolj