10 хорооллын “МТ“ ШТС-ын уулзвараас “Төмөр замын дээд сургууль“-ийн уулзвар хүртэлх авто замыг хаана

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Урин дулааны улирал эхэлж автозамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчлэхээр болов. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.