ПРОКУРОР: Увс аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил өсчээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:TSEG/246898592_705833140458699_7921042150053064700_n.jpg

Увс аймгийн прокурорын газраас Зөрчлийн хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн гаралт, шийдвэрлэлтийг судалжээ.

Тус аймгийн хэмжээнд 2024 оны сүүлийн хагас жилд зөрчлийн шинжтэй нийт 988 гомдол, мэдээллийн 40.4 хувийг, 2025 оны 1 дүгээр улиралд бүртгэгдсэн 444 гомдол, мэдээллийн 38.5 хувийг Зөрчлийн тухай хуульд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна.

Тодруулбал, 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 131, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 37, согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн зөрчил 3 үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 62.8 хувиар өсжээ.