Ховд аймагт шинээр баригдаж байсан барилгын подем тасарснаас 3 хүн нас барж, 8 хүн сэхээнд байна

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
70
legacy:TSEG/338038866_1382534792494845_4611901795034049646_n (1).png

Ховд аймагт "Чандмань уушир" ХХК-ийн баригдаж байсан барилгын подем тасарч, 8 хүн сэхээнд, 3-4 хүн нас барсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад, “Өчигдөр ийм хэрэг гарсан. Гурван хүн нас барсан. 8 хүн эмнэлгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байна" гэлээ.