Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх замыг дөрөв хоног хаана

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:zam zasvar/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Бүтээн байгуулалтын улирал эхэлж нийслэлд автозамын засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд автозамын зорчих хэсгийг хэсэгчлэн хааж засварлаж байгаа юм. Хуваарийн дагуу Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаахаар болов.

Зорчих хэсгийг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас хаах бөгөөд энэ сарын 31-ны өдрийн 06:00 цагт нээх юм байна. Тиймээс жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.