Монголын баг Азийн хүмүүжигчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр эзэллээ

 Хууль эрх зүй
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/tug.jpg

Өчигдөр Дэлхийн шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулсан Азийн хүмүүжигчдийн дундах шатрын цахим тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс Ази тивийн 17 орны 23 баг өрсөлдөж Монгол Улсаас оролцсон 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчдийн баг онцгой амжилт үзүүлж, тэргүүн байр эзэллээ. Мөн 409 дүгээр хорих ангийн баг наймдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.

Энэхүү тэмцээн нь хүмүүжигчдийн оюуны чадамжийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх зорилготой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.

legacy:a/t1.jpg legacy:a/tamgaRecoveredRecoveredRecoved.jpg