Нисэх, Яармагт чиглэлийн замд ачаалал нэмэгдсэн тул өөр замаар зорчихыг санууллаа

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:2025/05/3/33.jpg

Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр /2025.05.25/ зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбоотойгоор Нисэх, Яармаг чиглэлийн хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн тул өөр замыг сонгож зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Мөн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал түүний ойролцоох шороон болон бусад зогсоол дүүрсэн зорчиход хүндрэл үүссэн тул Спортын ордны зогсоол, Яармаг орчмын автомашины зогсоол тайлбайд байрлуулж, явганаар хөдөлгөөнд оролцохыг сануулав.