Хан-Уул дүүрэгт автомашинууд хоорондоо мөргөлдсөн ослын улмаас 21, 40 настай хоёр эмэгтэй төмөр хийцэд хавчуулагджээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:osol/MPA PHOTO 2023-2-6324.jpg

Хан-Уул дүүрэгт хоёр суудлын автомашин мөргөлдөж төмөр хийцэд хавчуулагдсан иргэдийг онцгой байдлын албан хаагчид эсэн мэнд гаргасан байна. Тодруулбал, ослын дуудлага өчигдөр 17:56 цагийн үед бүртгэгджээ.

Албан хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашинтай мөргөлдөж 21 настай эмэгтэй Б болон иргэн 40 настай эмэгтэй А нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан аж. Тэднийг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Их эмч, Тээврийн Цагдаагийн албаны Ахлах мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн байна.