ТАНИЛЦ: Хүүхдийн баяр, Бурхан багшийн Их дүйчин өдөр амрах ХИЛИЙН БООМТУУД

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:boomt/MPA-PHOTO-2021-7-Z-7242.jpg

Хятад болон ОХУ-тай хиллэдэг хилийн боомтуудын ажиллах хуваарийн гаалийн байгууллагаас танилцууллаа. Ирэх сард ОХУ-тай хиллэдэг Тэс, Ульхан, Боршоо, Арцсуурь зэрэг автозамын дөрвөн боомт 1, 11, 12, 13, 14-ны өдөр хаах хуваарьтай байна. Мөн Цагааннуур, Ханх боомт 11, 12, 13 буюу гурван өдөр амарна.

Мөн зургаадугаар сарын 1 болон 11-ны өдөр Замын-Үүд, Хавирга, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Булган зэрэг автозамын боомт амрах юм.