ЗГ: Ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн үнийн хэмжээ 416-832 мянган төгрөгийн хооронд байхаар тогтжээ

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
150
legacy:2025/05/a3944f33b78a4ca1a68e96a60bac7c27.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 28-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Тодруулбал, ахмад настны тухай хуульд магадлан итгэмжлэгдсэн сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох эрхийн бичгийн жишиг үнийн 50 хувийн хэмжээг 416 мянган төгрөгөөр, хүндэт донор ахмад настанд жишиг үнийн 100 хувийн хэмжээг 832 мянган төгрөгөөр тус, тус тогтоожээ.

Мөн алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуульд заасан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд ахмад настан сувилуулахад нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн дээд хэмжээг 832.000 мянган төгрөгөөр тогтоов.

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд өөрчлөлт орууллаа. Ахмад настныг зөвхөн тухайн аймаг, дүүргийнхээ сонгон шалгарсан амралт, сувилалд хөнгөлөлттэй үнээр амарч, сувилуулах шаардлага тавьж, ахмадууд өөрийн хүссэн газраа сонгох боломжийг хязгаарлаж байсан. Иймд стандартын шаардлага хангасан амралт, сувиллын байгууллагын жагсаалтыг гарган, гэрээ байгуулах ажлыг нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр журамд өөрчлөлт оруулав.

Ингэснээр ахмад настан өөрийн сонгосон амралт, сувиллын байгууллагад эрхийн бичгийн хөнгөлөлтөөр амарч, сувилуулах боломж бүрдэх юм.

Хуваалцах:150

СЭТГЭГДЭЛ (15)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    Оюун эрдэнэ их наядаар хулгайлаад

    ХӨӨРХИЙ ХӨГШИД САЯ ХҮРЭХГҮЙ ТӨГРӨГӨӨР

  • З
    Зочин

    Явахгүй өндөр настны оронд явдаг байдлыг зогсоож хариуцлагатай баймаар бна.

  • З
    Зочин

    Жанчивланийн сувилал хоол; үйлчилгээ нтр бол арайл дэндүү муу шүү..өрөөнүүдийн засвар тохижилтыг сайжруулмаар юма. Төсвөөс санхүүжилт авдаг биздээ

  • Ц
    Цолмон

    Сувилалд 10 хоногт хөнгөлөлт үзүүлж байсныг 7 хоног болгон хассан ингээд нэмсэн хассан нь тэнцэв

  • З
    Зочин

    dsseee

  • З
    Зочин

    98i3iiiuuu77777q7q7q7q7qq7372

  • З
    Зочин

    Хяналт сайн тавьж ахмад хүмүүс өөрсдөө л өөрсдийн баримт бичгээр явах хэрэгтэй. Өмнөөс нь хүмүүс явдаг бол зүйд нийцэхгүй ээ.

  • З
    Зочин

    НД үе үеийн дарга нар амралтын бизнес эрхэлдэг.Тэнд эгчийнхээ эсвэл зүгээр өөр хүний нэрээр очсон хүн зөндөө! Нэрийг нь дуудахаар мэддэггүй. Ууна нийтийн бүжиг хийнэ.Амралт нь мэддэг ч дуугай л байна. МАН санал өгдөг үндсэн сонгогчид! Хүүхэд жинхэнэ өвчтөн хандив цуглуулна. МАН д бол падлий ч үгүй!

  • З
    Зочин

    Erkhiin bichgiig shuud gar deer ene ugch baigaamuu, goy yum b.na.

  • З
    Зочин

    Ахмад настны өмнөөс гэр бүлийн гишүүн яаж явах вэ ёстой замбарагаа алдаж хэн дуртай нь явдаг болно биз улсын мөнгөөр тоглоно гэдэг нь болно

  • З
    Зочин

    Баярлалаа сайхан мэдээ байна

  • И
    Иргэн

    Хаана жаахан чанартай юм хиймээр байгаа шүү!!! Татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж болохгүй!! Юм л бол халамжлна хайрлна гэж мөнгө цохидог сүлжээ үүсээд олон жил боллоо!!! Монгол улс замбраагүй МАН-АН-Н мафиуудын гард сүйрч бн!!! Одоо жаахан үнэ цэнэтэй чанартай үйлчигээ хэрэгтэй бн!

  • С
    Сарантуяа

    Хэзээнээс эхлэн мөрдөх юм бэ

  • З
    Зочин

    Ахмад настан сувилалын газар 50%ийн үнээ төлж амрана гэж ойлголоо зөв үү

  • З
    Зочин

    Ахмад настнууд заримдаа биеийн байдал энэ тэрээсээ шалтгаалаад амралт сувилалдаа явж чадахгүй тохиолдолд, гэр бүлийн нэг гишүүн явдаг заалт оруулаач. Тэгвэл хаана хаанаа хэрэгтэй.