Б.Түвшин: Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Ерөнхий сайд болно гэдэг хэцүү. Гэхдээ нөгөө талдаа энэ бол боломж

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:2025/06/NewFolder/MPAPHOTO20255401321.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт хандаж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Түвшин "Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд Ерөнхий сайд болно гэдэг хэцүү. Гэхдээ нөгөө талдаа энэ бол боломж. Шинээр сонгогдож байгаа Ерөнхий сайдад түүхэндээ анх удаа урсгал зардлыг 2020 оны үе рүү буюу 15 их наяд руу оруулвал гайхамшигтай амжилт болох болно. Урсгал зардал буурснаар үр ашиггүй зардал буурч, инфляц буурна. Нэг сумаар их олон туулай буудна" гэлээ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Уул нь мундаг хүн шиг л байх юм. Барьсан сургууль цэцэрлэгээ ашиглалтанд оруулахгүй байх уу? Цалингийн нэмэгдлээ буцаагаад авах уу? Эсвэл орон тооны цомхтгол хийх үү? Энэ үнийн өсөлтийг дагасан урсгал зардлаа яах уу? Нэмсэн цахилгаан дулааны үнээ яах гээв?? Гаргалгаа хэлээгүй байж шууд хас гэж болдог юм уу?