ЦЕГ: Хулгайд алдагдсан морьт харвааны 18 морийг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал ТОГТООГДСОН

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
110
legacy:2025/06/NewFolder/Capture.JPG

Өнгөрсөн амралтын өдөр морьт харвааны 18 морио алдсан талаар нэгэн иргэн цахим хуудастаа нийтэлсэн байдаг. Харин өнөөдөр тэрбээр "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ.

7 жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчдыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээжээ.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ хэрэгт морьдыг бойнд өгч төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагдаа нар их хойрго хөшүүн удаан байна

  • Z
    Zochin

    Сургуультай 18 морийг өчнөөн зарлаад байхад бойны газар мэдэхгүй байна гэж үү, сэжигтэй. хулгайч ченж бойны газрыг бүр мөсөн халж малын хулгайтай тэмцэх, гадны гар хөл

  • Z
    Zochin

    Сургуультай 18 морийг өчнөөн зарлаад байхад бойны газар мэдэхгүй байна гэж үү, сэжигтэй. хулгайч ченж бойны газрыг бүр мөсөн халж малын хулгайтай тэмцэх, гадны гар хөл

  • И
    Иргэн

    Цагдаа нар шуурхай ажиллах гэж хуцаж байна, тийм л юм бол бойнд орохоос нь өмнө олохгүй яасан юм, бойныхон малын гарал үүслийг заавал шалгах ёстой, хулгайч нартай үгсэн хувилсан байна , бойг хааххэрэгтэй

  • У
    Уншигч

    Хулгай бол ойроосоо л байдаг. Харж хамгаалдаг, малладаг хүмүүс байдаггүй юм уу. Энэ бол жирийн адуу бус үнэ цэнэ өндөр тул шийтгэлийн арга хэмжээ тийм ыайх ёстой доо.

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guuiramch shorongiin horidol

  • З
    Зочин

    Малын гарал үүсэл гээд сүржигнээд байдаг хаана байна энэ өдөр орж ирсэн портын жижүүрүүд түүнийг алсанбойчингуудыг бүгдийг нь хорих ялаар шийтгэмээр

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч Хүрэлсүх гуай одоо үгээ хэлээч та чинь 7 сарын 11 ны өдрийг адууны өдөр болгосон бусуу таны гаргасан зарлигтай зэрэгцээд хулгайч нар гаарч байгаам биш үү төрийн зарлигыг зөрчсөн хулгайч нарыг яаж шийтгэхийг ард түмэн харах л үлдлээ дээ

  • З
    Зочин

    Яармагт өссөн хулгайч нар л юм билээ.

  • Ө
    Өвгөн

    Цагдаа нар шуурхай ажиллаж чадсан уу бойнд оруулахгүй гэмтнүүдийг саатуулж болох л байсан!! бойн дээр отолт тандалт хийсэн үү ер нь сэтгэл гаргасан уу

  • З
    Зочин

    Яасан их шунал. Монголоо алдсан амьтад вэ. Халуун зунаар буянт сүрэг хөнөөж махалдаг, иддэг. Бузар