Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар А.Үйлстөгөлдөр ажиллана

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг өчигдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилсон. Ингэснээр түүний албан тушаал эзгүйрч буй. Тэгвэл тус албан тушаалд өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа А.Үйлстөгөлдөр очихоор болжээ.
А.Үйлстөгөлдөр нь доорх ажил хөдөлмөрийг эрхэлж байжээ.
1999-2003 он
МҮОНРТ-д хөтлөгч
2002-2006 он
FM-104 радио, Захирал
2009-2011 он
ТВ-8 телевиз, Захирал
2011-2013 он
SEVEN телевиз, Захирал
2013-2014 он
НАМЗХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга
2016 он
НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн
2016-2017 он
Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
2017-2020 он
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2020-2021 он
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2021 оноос
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга



