ГХЯ-ны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замыг энэ сарын 21-23-ны 06.00 цаг хүртэл хааж, засварлана

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:2025/06/MUBIS.png

Сүхбаатар дүүргийн 1, 8-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчлэхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 21-ний 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас анхаарууллаа.