СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Сонсголонгийн гүүрний орчимд бага насны 2 хүүхэд живж, нэг нь голд урсаж амиа алджээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/06/512149663_1027234566273054_7468620537450700743_n.jpg

Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан байжээ.

Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.