Улаанбурхан өвчний 9446 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2026/04/490456314_657817723546782_8829705972342415725_n.jpg

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 727, гэрээр 1121, эдгэрсэн 7591, Хавьтал 63052, нас баралт 7 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учраас улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.