С.Ганбаатар: Гишүүний хүүхэд гээд “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөс хасжээ. Хүүхэд ямар буруутай вэ Ерөнхийлөгчөө

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин 23 сек
80
legacy:2025/10/e.webp

С.Ганбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын гишүүн гэх үндэслэлээр охиныг минь Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан байна хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал тэрбээр,

"Хүүхэд ямар буруутай вэ Ерөнхийлөгч өө?

Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан.

Үеийн олон найзуудтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуулиудад хүсэлт явуулсны дотроос дэлхийн шилдэг 100-н сургуулийн 33-т жагсаж байгаа НЬЮ ЙОРК-ын их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.

Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан, маш их уучлалт гуйж охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байхав дээ, харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.

Охин минь хэдий ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар НЬЮ ЙОРК-ийн их сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм.

Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.

Жич: Хасах болсон шалтгаан нь аав нь УИХ-ын гишүүн учраас гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ?

Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ?

Хүүхэд ямар буруутай вэ" гэжээ.

legacy:_shariljjj/1/NewFolder/NewFolder/511548446_1265723581584133_7686795668669619271_n.jpg legacy:_shariljjj/1/NewFolder/NewFolder/510528604_1265732921583199_6293654796963379618_n.jpg legacy:_shariljjj/1/NewFolder/NewFolder/510667403_1265721528251005_8151152147276145121_n.jpg legacy:_shariljjj/1/NewFolder/NewFolder/512708266_1265723591584132_9104243207970255958_n.jpg
Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Солонгосоос авсан мөнгөөрөө хүүхдээ сурга малаа

  • Х
    Хуулиа л дагна даа...

    Хуулиндаа тодорхой заагаад өгчихсөн байхад ингэж уянгалаад яахав дээ...цаанаасаа тэгээд ч тэтгэлэг авсан юм бол ерөнхийлөгчийн тэтгэлэг авах гээд чичрээд яахав дээ Гамбаа минь...тэгээд тэр хэрэгжүүлэх явцад алдаа завхрал гарсан бол тэр хууль,дүрэм,журмыг нь засаж сайжруулах эрх бүхий УИХ Гишүүн нь та өөрөө шүү дээ....миний хүүхэд ..гэж гомдоллож байхаар алдаа оноотой дүрэм ,журмаа сайжруулахад анхаарч ажиллана уу гишүүнээ...хүүхдэд нь амжилт хүсье..

  • З
    Зочин

    tetgeleg avsyn bol uhsenee hiij bas zasgaar toluuleh geed bgaan

  • З
    Зочин

    Энэ барзайсан пизда хүүхдээ өөрөө төлбөрийг нь төлөөд сургаж чадахгүй юу, чиний хүүхдийн авах мөнгийг хөдөөний сумын нэг багшийн хүүхэд, баян хошуунд амьдардаг цэвэрлэгчийн сурлага сайтай хүүхэд аваг л даа юу нь буруу байгаа юм. өөрөө төрийн ордонд гишүүний нэрээр илнэ хүүхэд чинь бас бусад хүүхдийн боломжийг идэхгүй бол болохгүй байна уу бирд ээ

  • З
    Зочин

    Хэрвээ тэтгэлэг аваад явах боломжтой юм бол заавал энэ тэтгэлгийг авах гэж улайрах ямар хэрэг байна. Бас гишүүний хүүхэд гэж хасах нь хүүхдэд хэцүү ч бас нөгөө талаар хүүхдээ төсвийн мөнгөөр сургахгүй ёс зүйг аав нь бас бодох л хэрэгтэй

  • З
    Зочин

    Ерөнхийлөгчийн илгээлт 2100 гэдэг чинь хүүхдэд огт хамаагүй шүү, зөвхөн манд зүтгэгчидэд шагнал болгон өгдөг юм.

  • З
    Зочин

    Хүүк ажиллагаа

  • З
    Зочин

    УИХ гишүүдийн хүүхдийг юу гэж төсвийн мөнгөөр тэтгэлэг өгөх ёстой гэж,ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн тэрбумын авлага авч зарцуулдаг биздээ.