Л.Оюунжаргал: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар энэ сарын 28, 29-нд усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/Capture12.JPG

Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал, "Энэ сарыг дуустал говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар аагим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин нутгийн хойд хэсгээр бороошин, бага зэрэг сэрүүсч, ялангуяа 28-29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг зөвлөж байна" гэлээ.