Иргэдийн баяраар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/06/511064888_1294154346046387_1256576278030390365_n.jpg

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Баярт оролцох иргэдэд зориулж, Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтайгаар галт тэрэг аялуулахаар болжээ.

Тодруулбал, дээрх чиглэлд нийт 3 вагон аялах бөгөөд нэг вагон нь 81 хүний суудалтай. Ойрын зайнд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой. Давааны зөрлөгөөс /Хүй 7 худаг/ нийтийн тээврийн автобусаар иргэдийг наадмын талбайд хүргэх юм байна.