Г.Дамдинням: ОХУ-ын Роcнефть компанийн Ангарский дахь үйлдвэр наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийхээ мэдэгдсэн

Улс төр
Bolormaa
Унших: 1 мин
110
legacy:2025/06/gghghg.jpg

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, "Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах ёстой байдаг.

"Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолыг төслийг өргөн барихаар бэлдэж байна. "Алт- 3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан бөгөөд одоо УИХ-ын шийдвэр зайлшгүй шаардлагатай байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлийн үед хамгийн том амь тариа болдог салбар бол алт. Тиймээс "Алт-3" аяныг хэрэгжүүлэх тогтоолыг 2025 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлнэ" гэлээ.

Мөн тэрбээр, "Шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгож, нөөц бүрдүүлнэ. Ойрхи Дорнодын бүс буюу Иран, Израилд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор нефтийн брент үнэ 5.5 хувиар өссөн байна. Цаашдаа маш тогтворгүй, таамаглах аргагүй нөхцөл байдалд орох эрсдэл байгаа учраас Монгол Улс нефть бүтээгдэхүүний захиалгаа нэмэгдүүлж, сав суулганы багтаамжаа тэлэх замаар 8, 9-р сарын хэрэгцээгээ нөөцлөхөөр төлөвлөлөө. Мөн ОХУ-ын Роснефть компанийн Ангарский дахь үйлдвэр наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 20-ны хооронд урсгал засвар хийхээ мэдэгдсэн.

Иймд, нефть импортлогчдод нөөц бүрдүүлэх хүрээнд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг Монголбанкнаас гаргуулах асуудлыг Сангийн сайдад даалгасан Засгийн газрын тэмдэглэл гарсан" гэлээ.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    hyatadaas awaachee

  • З
    Зочин

    Uvsiin gajig amitan

  • З
    Зочин

    Энэ чинь овоо гаруу үгүй юу газар дор будаатай байгаа төмөр ёмкостийг тэлчихдэг үгг олж бурмаар юм

  • �
    🙉

    Энэ одоо хэнд гадаад бодлогын талаар дур иэдэн заагаад байдаг нөхөр вэ. Сайдынхаа ажлыг л хийж үз

  • З
    Зочин

    ЭНЭ ХУЛГАЙЧ НАРТ ЯАХААРАА ХӨНГӨЛӨЛТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ БАЙДАГ ЮМ БЭ БИНЗЁНИЙ ҮНИЙГ ДУРУУРАА НЭМЖ ШУЛААД БАЙГАА ШҮҮ

  • И
    ИРГЭН

    Төрийн тэр тусмаа стратегийг асуудалыг хувь хүн өөрийхөө харктераар тайлбарлахгүй шүү Дамдиннямаа!!! Ийм асуудалыг сүржигнэж болдоггүй юм!!! Сүрийг үзүүлж зохиомол хомсдол үүсгэв!!!

  • З
    Зочин

    Ха ха ашиг сонирхлын асуудал байна уу

  • З
    Зочин

    Ээлжит гахай болчихсон тууж явах шив дээ. Доороос л үргэлж майлдагсан. Яагаад Хятадаас нөөц бүрдүүлэх тухай бодож үзэхгүй байна аа?

  • O
    oo pzda

    oo zza said bolool shuud hongololttei zeel gusaad ehellee ene bol tsever luivar gedgiig ard tumen medej baigaa shvv!

  • З
    Зочин

    Энэ юу гэж хуцаад байнаа, чи тэгээд хуйвалдаад баахан хөнгөлөлттэй зээл олгочихоод дараа нь үнээ нэмнэ ш дээ

  • З
    Зочин

    Битгий шаа, нефтийн үнэ эргээд бууж байгаа нэг торх 65$ орчим байгаа.