ЧД-ийн 5 дугаар хорооны орон сууцны хорооллуудын зогсоолын хүртээмжийг сайжруулж, шинээр ил зогсоол барина

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
70
legacy:2025/06/685cb53e58634c4a0f5603a1.jpg

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тэнгис кино театрын баруун хойд талд байрладаг орон сууцны хорооллууд социализмын үеийн төлөвлөлттэй учраас зогсоол хүрэлцээгүй болсон. Энэ байршилд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул болон холбогдох албаныхан ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд зогсоолын хүрэлцээ маш бага, хотын төвд байршилтай учраас автомашины ачаалал ихтэй. Тиймээс “Зогсоол” хөтөлбөрийн хүрээнд нэн түрүүнд шаардлагатай зогсоол барих 40 байршлын нэгээр энэ хэсэг нэрлэгдэж байна. Мөн энэ хэсэгт хэд хэдэн хувийн хэвшлийн компаниуд нийтийн эзэмшил газарт хаалт хийж, төлбөртэй зогсоол байдлаар ашиглаж байгаа зөрчил харагдлаа. Бид НХШГ-т хандаж тухайн зөрчлүүдийг арилгуулж, орлогын 40 хувийг Авто замын санд тушаах гэрээ хийнэ” гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нийслэлийн хамгийн төв хэсгийн хамгийн хоцрогдсон Нарантуулын мангасын ам шиг болсон хороодоо. Машин тавих зай бхгүй, машин зөрөх зай байхгүй болтол барилга шигсэн, зунд нь тоос шороо, модны унгирал, Дэнжийн 1000 ын баасны үер, өвөл нь хойд зүгийн бүх утаа хуран цугласан бохирдолын дээд түвшинд хүрч, Хотын дарга нарын газрын наймаанаас хамгийн их хохирол авсан 5р хороо шүү дээ. Одоо Нийслэлд 5р хороо шиг бохир хороо байхгүй, Нарантуулын мангасын ам ч цэмбэгэр болсон байна лээ.

  • С
    СӨХ

    5-р хорооны нутаг дэвсгэрт зогсоол үнэхээр чухал хэрэгцээтэй бгаа. Зөв зохион байгуулалтад оруулж, бодит үнэлгээтэйгээр худалдаж, гадаа хоёр эгнээ замыг нэг эгнээ болгож тавьсан машиныг чөлөөлөх хэрэгтэй. Оршин суугчдын саналыг харгалзан Зоримог шийдэл гаргаж, машины ченжүүд зогсоол бөглөдгийг таслан зогсоох нь зөв.

  • З
    Зочин

    Миеэ пизда Еко констакшнд газар өссөнөөс хойш энэ хавь бүүр явган хүн явах ч газаргүй боллоо. Баянбогд төвийн гаднах талбайг нийтийн эзэмшилд ил зогсоол болгохгүй бол одоо хог, хоолны шавхруу, нунтаг шороо бучигнасан шөнө нь янхнууд орилолдсон муухай газар боллоо. Энд бас маш их талбай эзэлж төмөр ёдор хашаатай Миеэгийн авлигын ул мөр хувийн 2 цэцэрлэгэрхүү юм бна. Газар нь асар том Вант улс. Одоо энэ газрын нийтийн эзэмшлийг тогтоох цаг болсон. 90 ээд оны авлигыг одоо ул болгоё.

  • М
    Миеэ Энх60лд

    Мандуул лалллраа 3,4,7 фасадыг 9сараас өмнө хийхгүй бол зайлаарай

  • О
    Оршин суугч

    Машин байтугай явган хүн явах хэцүү битүү машин тавьдаг Нисдэг машиныхан машинаа байрнууд дунд их тавьдаг, машины ченжүүд зарах машинаа байнга тавина 1000 машины худалдаа гэдэг шиг л байдагдаа

  • Н
    НАРАНЦАЦРАЛ

    Эхний ээлжид 3.4.7 байрны гадна фасад дулаалгаа дулаан байгаа дээр хийх хэрэгтэй байна.

  • T
    Tuvsanaa

    Юм барих яах вэ! Болно. 3,4,7 гээд байрнуудынхаа фасаднй тендерээ багцлахгүй салгаад ажлаа эхлүүлмээр байна аа. Төсөвтөө суучихсан батлагдчихсан ажлаа дулаан үед эхлүүлмээр байна аа!!! Шинэ санаа сайхан ч урдахаа эхлээд хийчих тэх үү!!