Хилийн боомтууд долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд түр хаана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/06/r8e25l_223080117_3_x974-1.jpg

Хилийн боомтуудын долоодугаар сард ажиллах, түр хаах мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, Монгол-Оросын авто замын хилийн боомтууд буюу Тэс, Боршооо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх нь долоодугаар сарын 10-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон долоодугаар сарын 16,17-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Монгол-Хятадын авто замын хилийн боомт буюу Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд долоодугаар сарын 11-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд түр хаана.