Бүжигчин М.Бямбаа ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/hghgj.jpg

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол хүртлээ.

М.Бямбаа нь Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежи буюу Монгол Улсын консерваторит 1999 онд элсэн суралцаж, 2004 онд Ардын бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн байна. Мөн 2004 онд МУИС-ийн урлаг судлаач багшийн мэргэжлээр суралцан төгсч, өдгөө Үндэсний урлагийн их театрт бүжигчинээр ажиллаж байгаа юм.