Уран нугараач Э.Лхагва-Очирт МУГЖ цол олголоо

Хоосон
Bolortengis
Унших: 1 мин 17 сек
00
legacy:2025/07/malg.jpg

Монгол Улсын соёл урлаг тэр дундаа уран нугарах урлагт үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо нэрийг олон улсын түвшинд гаргаж буй уран нугараач Э.Лхагва-Очирт Гавьяат жүжигчин цол тэмдэг олголоо.

Түүний амжилтуудаас дурдвал:

Монте Карлогийн Олон Улсын 16 дахь удаагийн өсвөрийн циркчдийн наадам /Хүрэл цом, Чарли Чаплиний нэрэмжит тусгай цом/ Монако вант улс 2004 он

Ханой Олон Улсын Циркийн 4 дүгээр Их Наадам /Алтан цом/ Вьетнам улс 2012 он

Хүэ Олон Улсын Соёлын Наадам /Тусгай шагнал/ Вьетнам улс 2012 он

Лиана Орфэйн нэрэмжит Олон Улсын Циркийн 29 дэх удаагийн Алтан Наадам /Мөнгөн цом/ Итали улс 2013 он

Монголын Залуучуудын Холбоо /Тэргүүний Залуу Алтан медаль/ 2012 он

Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан /цол, тэмдэг/ 2012 он

“Ододтой бүжиглэе 3” шоу – TV5 телевиз – /2 дугаар байрын шагнал/ Монгол улс 2012 он

Монгол Улс 2013 он /Нарны циркийн Кристаль шоу. Сандлын тэнцвэрийн үзүүлбэр.

Монголын Алиалагчдын тэмцээн / Мөнгөн цом – Вашингтон хот 2018 / жүжигчин Хишиг-Өлзийн хамт / 2010 он

“Ирээдүйн Мистер 2020” /Эрэгтэй Фитнэсс төрөлд Алтан медаль/ – Монголын Бодибилдинг Фитнессийн холбоо

Төрийн дээд шагнал “Алтан Гадас” одон медаль, 2021 он

WBPF Бодибилдинг, Фитнэссийн 12 дахь удаагийн Дэлхийн Аваргын тэмцээн /Эрэгтэй Фитнэсс төрөлд “Алтан медаль”/ Узбекистан улс 2021 он

“Монголын Мистэр 2021” тэмцээн /Эрэгтэй Фитнесс төрөлд “Алтан медаль”/

Champ Cup 2021 тэмцээн /Эрэгтэй Фитнесс төрөлд “Мөнгөн медаль”/ Монгол улс

14 дэх удаагийн Будапештийн циркийн наадам “Будапештийн тусгай цом” Унгар улс, 2022 он.