Үндэсний их баяр наадмыг 21 дэх жилдээ TV9 телевиз шууд дамжуулна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
20
legacy:2025/07/497611414_1283180023808389_467172160092303425_n.jpg

"Медиа холдинг” ХХК-ийн TV9 телевиз нь Монголын 24 цагийн анхны эфиртэй, үзэгч ихтэй топ телевизийн нэг юм. TV9 телевиз нь Үндэсний их баяр наадмыг 21 дэхь жилдээ шууд дамжуулан үзүүлэх гэж байна. TV9 телевиз нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг туршлагатай зураглаач, найруулагч, инженер техникийн багтайгаар дамжуулах гэж байна. 20 гаруй жил Үндэсний бөхийг шууд дамжуулсан туршлагатай тус баг хамт олон нь барилдаан бүрийг алдахгүй барьж, үзэгчдэд хүргэж чаддаг мэргэжлийн давуу талтай.

Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн барилдааныг TV9 телевизийн брэнд болсон Ц.Батнасан тайлбарлан хүргэх юм. Үндэсний бөхийн үнэнч фанатуудын хувьд Ц.Батнасангийн тайлбартай бөхийг хүсэн хүлээж үздэг онцлогтой. Үндэсний бөхийн шууд дамжуулалтын Шинэхүү найруулагч, Ц.Батнасан тайлбарлагчтай баг Үндэсний их баяр наадмын шууд дамжуулалтын бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдааныг сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжтэйгөөр Хүй 7 худгийн дэнжээс шууд дамжуулан хүргэхээр TV9 телевизийн баг бэлэн болоод байна. Хүй 7 худгийн дэнжид болох 6 насны хурдан морины уралдааныг 2025 оны 07 дугаар сарын 10,11,12 өдрүүдэд хурдан морь тайлбарлагч Б.Ганпүрэв танд шууд тайлбарлан хүргэх болно.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Батнасан ах ган пүрэв хоёрыгоо дэмжидгээ

  • З
    ЗОЧИН

    Батнасан бол бөхийг маш сайн мэргэжлийн өндөр түвшинд тайлбарладаг. иймээс үзэгчид тв9 суваг дээр бөхөө үзэх дуртай. мөн морь тайлбарлагч Ганпүрэв бол морины уралдааныг маш сайн мэргэжлийн өндөр түвшинд тайлбарладаг. иймээс хурдан морины уралдааныг ихэнх үзэгчид Ганпүрэвийн тайлбартай уралдааныг үздэг. иймээс энэ бөх тайлбарлагч Батнасан, Хурдан морь тайлбарлагч Ганпүрэв нарт соёлын гавьяат зүтгэлтэн цолыг яг одоо өгмөөр байнаа Ерөнхийлөгчөө.