СХД: Хуушуурын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шууд дамжуулна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2025/07/0juuo1.jpg

Сонгинохайрхан дүүргийн Удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өмнөх 06 дугаар сарын 24-ний хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг биелэлтийг хэлэлцлээ.

Хуралдаанаар ОСНААУГ-аас шугам хоолойн засвар шинэчлэлтийн ажлын явц, Дүүргийн Татварын хэлтсээс татварын болон татварын бус орлогын гүйцэтгэлийн талаар, Дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Улаанбурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлж буй ажил арга хэмжээ, дархлаажуулалтын талаар, Дүүргийн Цагдаагийн газар, Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга мэдээллийг хүргэлээ.

Дүүргийн Засаг даргаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, инженерийн шугам сүлжээний хэвийн байдлыг хангах, баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

Баяр наадмын өдрүүдэд хүй 7 худагт хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэхтэй холбоотой зөвшөөрлийг иргэдэд дамнан худалдаалж байгаа тухай зар мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдэж иргэд, олон нийт шүүмжилж буй. Энэ асуудалтай холбогдуулан хуушуурын зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шууд дамжуулалтаар иргэд олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэхийг дүүргийн Засаг дарга үүрэгдлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Инээдтэй гарууд хуушуураар өөр хийх ажил байхгүй наад дүүргээ хөгжүүлэлдээ хамгийн ядуу хамгийн тохижилтгүй дүүрэг маш их мөнгө зарцуулдаг юм байна лээ хэдэн тэрбумаар нь

  • З
    Зочин

    Зөвшөөрөлгүй л хийх нэг нь хуушуур хийнэ биз. Яахав төрийн байгууллагууд яваад шлгаад л үзнэ биз. Хэдхэн хоног наадмын талбай дээр хоол хийхэд тусгай зөвшөөрөл гэж хүндрэл учруулаад байх хэрэг алга. Төр улам л хүнд сурталд нэрвэгдэж, авилгалд идэгдэж байгаагийн илрэл бол юм л бол зөвшөөрөл.