Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргаар М.Мандхайг дэмжлээ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/07/516631014_1058270793069775_5690263275063743056_n.jpg

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн М.Мандхайг ажлын туршлага, мэдлэг ур чадварт үндэслэн Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны даргад нэр дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мэндбаярын Мандхай нь 1998-2002 онд Аялал жуулчлалын удирдлагын дээд сургуулийг Эко-аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал

•2006-2008 онд Англи улсад “Office of Fair Trading”- Хэрэглэгчийн зөвшөөрөл, комплайнс хариуцсан мэргэжилтэн

•2008-2009 онд “Ази Номхон Далайн Хөрөнгө Оруулалтын Партнерс” ХХК, Маркетинг, төслүүд хариуцсан менежер

•2009-2011 онд“Нортонсек” ХХК /Брокер, Дилер, Андеррайтер/-Бизнес хөгжил хариуцсан захирал

•2011-2015 онд “Оюу Толгой” ХХК-д Нийгмийн төслүүд хариуцсан төслийн менежер

•2015-2016 онд “Нүүдэлчин Групп” ХХК - Группийн Бизнес хөгжил хариуцсан захирал

•2016-2018 онд “Монголжин Стратегийн зөвлөх компани” Зөвлөх 2018-2021 онд

•“Сүү” ХК-д Гүйцэтгэх захирал

•2021-2023 онд“Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр” -“Бизнес ба Хүний эрх” төслийн үндэсний зөвлөх

•2023-2024 онд “Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” - Ерөнхий нарийн бичгийн дарга

•2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.