НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргаар М.Халтарыг томиллоо

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/07/516635104_1038086078497004_4572652685795105101_n.jpg

Нутгийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар Магваны Халтарыг томилжээ.

М.Халтар нь 1994 онд “Орхон” их сургуулийг Орчуулагч, нарийн бичгээр баклаврын зэрэгтэй суралцаж төгссөн. 2001 онд “Түшээ” дээд сургуулийг Эрх зүйч-Эдийн засагч мэргэжлээр, 2003 онд МУИС, Хууль зүйн сургуульд Хууль зүйн Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан байна. 2022 оноос Удирдлагын академид нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр докторантаар суралцаж байна.

Хүүхдийн төлөө Үндэсний газарт Архив бичиг хэргийн эрхлэгч-1994-1997

Монголын хүүхдийн эрхийн төвийн Хуулийн зөвлөх-1997-2000

УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах -2000-2004

Хууль зүйн яамны харьяа төсөл,Төслийн удирдагч- 2004-2005

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга-2005-2007

Нийслэлийн ИТХ-ын Хэлтсийн дарга 2007-2016

Нийслэлийн ИТХ-ын Ахлах зохион байгуулагч 2016.08-2016-10 сарыг хүртэл

Нийслэлийн Нийгмийн халамжийн газарт Хэлтсийн дарга 2016-2018

Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар одоог хүртэл ажилласан туршлагатай. Нөхөр, 4 хүүхэд, ээжийн хамт амьдардаг.

М.Халтар нь Төрийн албаны мерит зарчмын дагуу дэвшин, үүрэгт ажлаа хүлээж авлаа.