Цагдаагийн хурандаа О.Ганбат БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртлээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2025/07/1-5.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат бригадын генерал цол хүртлээ.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

1992-1998 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хэв журмын цагдаа;

1998-2003 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн төлөөлөгч;

2003-2012 онд Эрүүгийн цагдаагийн газарт Эдийн засгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Чиглэлийн ахлах төлөөлөгч;

2012-2016 онд Булган аймгийн цагдаагийн газрын дарга;

2016-2017 онд Хэнтий аймгийн цагдаагийн газрын дарга;

2017-2021 онд Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын дарга;

2021-2022 онд Тээврийн цагдаагийн албаны дарга;

2022 онд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга;

2024 оны 12 дугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны даргаар тус тус томилогдсон.

legacy:2025/07/NewFolder1/3-3.jpg legacy:2025/07/NewFolder1/4-3.jpg legacy:2025/07/NewFolder1/5-3.jpg legacy:2025/07/NewFolder1/2-3.jpg