НИТХ-ын дарга А.Баяр: Гадны хөрөнгө оруулагч, дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих нийслэлийн бодлого тогтвортой байх болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/8-3.jpg

Монголын эдийн засгийн форум өнгөрөгч 8, 9-ний өдөр Төрийн ордонд болсон билээ. Форумын хүрээнд, "Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын хуралдаан-2025” форум өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд эхэллээ. Тус форумд НИТХ-ын дарга А.Баяр үг хэлж, хоёр асуудлыг онцоллоо. Тэрбээр, “Улаанбаатар хот богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичгээ боловсруулсан. Хөрөнгө оруулагчдыг болон дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих нийслэлийн бодлого тогтвортой байна” гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо.

legacy:2025/07/NewFolder1/NewFolder/7.jpg legacy:2025/07/NewFolder1/NewFolder/6.jpg