НААДМЫН ӨГЛӨӨ: Улаанбаатарт 26 хэм дулаан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/07/rakhakh.jpg

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: : Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.