Өнөө орой 23.00 цагаас Сонсголонгийн уулзвараас “ТЭЦ-4”-ийн уулзвар хүртэлх замыг хааж, засварын ажлыг эхлүүлнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/07/zamaazas.jpg

Өнөө орой /2025.07.13/ 23.00 цагаас 21-ний 06.00 цагийн хооронд Баянгол дүүргийн 20-р хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас "ДЦС-4"-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.